BIG DATA анализ яагаад чухал вэ?

BIG DATA анализ яагаад хэрэгтэй гэж?

Сүүлийн үед BIG DATA гэх нэр томьёо ихээр сонсогдож хүмүүс ч энэ талаар нилээд ярих боллоо. Тиймээс багшийнхаа ярьсан өөрийнхөө ойлгосныг энэхүү унтаа байсан блогтоо сэргээн сийрүүлэн бичье хэмээн шийдлээ.

BIG DATA гэдэг бол том хэмжээтэй дататай харьцах тухай цогц ойлголт юм. Саяханыг хүртэл энэ талаар төдийлөн их ярьдаггүй байсан ч бодит байдал өөрийн эрхгүй энэ талаар ярихгүй, судлахгүй, анхаарахгүй байхын аргагүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл биг датаны эрин үе эхэлж, танай байгууллагад орж ирж буй мэдээллийн хурд хийгээд багтаамж өмнө нь байгаагүй түвшинд хүрч байна. Энэхүү ер бусын өсөлт нь зөвхөн том мэдээллийг ойлгох гэсэн үг биш энэхүү том мэдээллийг ойлгож тооцоолохоос гадна биг датад анализ хийх хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл уламжлалт дата боловсруулах аргачлал, систем дэх асар том хэмжээний дата, түүнтэй холбоотой бүх ойлголтуудыг нэгтгэсэн ухагдахуун юм. Энэ нь датаг шинжлэх, олж авах, боловсруулах, хайлт хийх, хуваалцах, түгээх, хадгалах, дамжуулах, дүрслэх, нууцлал зэрэг ойлголтуудыг агуулдаг.

Яагаад BIG DATA анхаарлын төвд байна вэ?

1. Сүүлийн хоёр жилд үүссэн датаны хэмжээ хүн төрөлхтөний түүхийнхээ туршид бий болгосон бүх датанаас илүү гараад байна. Өөрөөр хэлбэл датаны багтаамж, хэмжээ огцом нэмэгдсэн.

2. Датаны өсөлт эрчимтэй явагдаж байгаа ба 2020 он гэхэд дэлхийн хүн бүр секунд тутамд 1.7 мегабайт дата үүсгэх таамаглалтай байна.

3. Түүнчлэн хүмүүсийн сошиал хандалтын улмаас зөвхөн фэйсбүүкт-2.77 сая видео, 31.2 сая мессеж, YouTube-д минут тутамд 300 цагийн видео бичлэг, Instagram-д бараг хагас их наяд зураг тавигдаж байна.

4. Мөн өнөөдрийн байдлаар үүсч байгаа нийт датаны дөнгөж 0.5 хувь нь боловсруулагдаад байгаа нь BIG DATA анхаарлын төвд байгаа нэг шалтгаан төдийгүй энэ салбар хэр их ирээдүйтэй болохыг харуулж байна. Энэ бүхэн дээрээс нэг дүгнэлт хийгээд мэргэжлээ сонгож чадахгүй байгаа залууст санал болгоход Дата аналист хамгийн их эрэлттэй мэргэжил болно шүү залуусаа.

Тэгвэл BIG DATA анализ гэж юу вэ?

BIG DATA анализ гэдэг нь илүү сайн шийдвэр гаргахад ашиглаж болох нуугдмал хэв маяг, үл мэдэгдэх холбоо хамаарал болон бусад хэрэгтэй мэдээллийг олж BIG DATA-г шалгах, дүгнэлт хийх үйл явц юм. Тухайн гаргасан дүгнэлт дээрээ үндэслэн дараагийн алхамыг авах нь BIG DATA-ний гол үр өгөөж юм.

Жишээ нь Энэтхэг бол түм түжигнэж бум бужигнасан газар. Түүнчлэн компани, байгууллагын ажилтнуудын тоо ч харьцангуй их. Тэгвэл энэ олон хүнийг удирдана гэдэг бас л агуу зүйл. Дата анализийн хүчээр тэд энэ асуудлаа хөнгөхөөн шийдчихдэг. Өөрөөр хэлбэл хүний нөөц дээр маш сайн анализ хийдэг. Ажилтнуудын цаг бүртгэл, ирц, ажлаас чөлөө хир их авч байна, цайны цагаа сунгаж байна уу, чөлөө авч буй хугацаа нь хэзээ байна гээд тэр болгон дээр үндэслээд энэ ажилтан ажлаасаа гарах хандлагатай, энэ ажилтан тогтвор суурьшилтай ажиллана зэрэг дүгнэлтүүдийг гаргаад тухайн хүнд тохирсон сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хэрэв ажилтан гарах хандлагатай бол тухайн хүнийг тогтоон барих эсвэл дараагийн хүнийг дадлагажуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг ба энэ нь байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа өсөлтөнд асаар ихээр нөлөөлдөг байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
uuk (зочин)

goy bichsen bn iluu medeelel baiwal minii haygruu ywuularai.amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)